Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 874 аж ахуйн нэгж бүртгүүлжээ
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш нийт 874 аж ахуй нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлжээ. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 817 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 45 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-4, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 12 нь хамтарсан хөрөнгө оруулалтай компаниуд байна. Үүнээс 136 тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгоод байгаа аж.
Мөн тусгай зөвшөөрөл олгох боломжтой 492 өргөдлийн хувьд АМГ-аас холбогдох аймгийн засаг дарга нараас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн байна. Өнгөрөгч наймдугаар сарын 21-ний өдрөөс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл долоон удаагийн сонгон шалгаруулалт явагджээ. Сонгон шалгаруулалтын дүнд 34 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. Харин нэр бүхий найман талбайд огт санал ирээгүй байгаа юм. Мөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 8.95 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөс 431 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөс 270 сая төгрөг зэрэг нийт 10.3 тэрбум төгрөгийг улсын төсөвд төвлөрүүлсэн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ