Зоогийн газрын эзэн ядуусыг хоолонд урьжээ

Фэйсбүүкчид өдгөө АНУ-ын Оклахома-Сити хотод болсон нэгэн ер бусын явдлыг идэвхтэй хэлэлцэж байгаа аж. Нэгэн зоогийн газрын эзэгтэй гадаа нь байрладаг хогийн савнуудыг ухаж байсан хүмүүсийг хараад өрөвдөх сэтгэл нь төржээ. Эшли Жирон гэдэг тэр эмэгтэй орон гэргүй хүмүүст зориулж нэгэн урилгыг өгсөн байна.

Тэр зурвастаа тэрбээр “Та нар хүн учраас хог идэж амьдрах ёсгүй. Тиймээс та бүгд ажлын цагаар манайд зочлоод сонгодог бутербродыг үнэгүй зооглоорой. Мөн шинэхэн ногоо, аяга цэвэр усыг үнэгүй өгөх болно. Ямар ч асуудал байхгүй. Та бүгдийн найз, зоогийн газрын эзэгтэй” хэмээн бичжээ.

Түүний энэ сайхан сэтгэлийн илэрхийллийг дэмжсэн маш олон хүн гарсан гэнэ. Хожим нь Эшли өөрийн фэйсбүүк хуудсан дээр зоогийн газар нь ирсэн хүмүүс бусдын өмнөөс тооцоо хийж болно гэж бичсэн аж. Хоолныхоо мөнгийг төлж чадахгүй хүмүүсийн тооцоог хийх боломжтой юм. Ийм зүйл Америкт ихэд дэлгэрсэн бөгөөд хоол идсэн хүмүүс цайны мөнгө үлдээх нь түгээмэл болжээ. Эх сурвалж: Wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ