Цагдааг хөнөөсөн хүүхдүүдэд цаазын ял төлөвлөлөө
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр зэвсэглэсэн этгээдүүдийн гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүнийг албан үүргээ гүйцэтгэж явахад нь зэвсэглэсэн гурван этгээд буудаж, амь насыг нь хөнөөсөн юм. Б.Төмөрчөдөр нь яаралтай эмнэлгийн тусламж авч чадалгүй эмнэлэг явах замдаа нас барсан билээ.
Харин цагдааг хөнөөсөн этгээдүүдийг хэрэг гарснаас гурав хоногийн дараа саатуулсан бөгөөд 8, 9, 11 дүгээр ангийн сурагчид болохыг тогтоосон юм.
Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж, хүүхдүүдэд Эрүүгийн хуулийн 91.2, 91.2.6, 91.2.8, 91.2.11-р зүйл анги, хулгайн гэмт хэрэгт нь 145.3-р зүйлд зааснаар ял сонсгож, яллагдагчаар татан шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байна.
Тус зүйл ангиудад15-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл цаазаар авах ялаар шийтгэнэ хэмээн заажээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ