Зочид буудлуудад төсөвлөсөн 197 тэрбум салхинд хийсэх бий дээ
Юуны өмнө “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг үгийг бид санах нь зүйтэй болов уу. Дэлхийн хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авч, VIP түвшнийтом арга хэмжээг зохион байгуулах боломж чадвар улс оронд маань бий юу? Нэгэнт Монгол улсын Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржийнАСЕМ-ийн дээд хэмжээний чуулгыг Монгол улсад зохион байгуулна гэж “амласан” амлалтыг хэрэгжүүлэхийн тулд бид жил хүрэхтэй үгүйтэй хугацаанд “бэлтгэлээ” хангах хэрэгтэй болж байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд анхлан 40.0 тэрбум төгрөгийгуг арга хэмжээний бэлтгэл ажилд зориулахаар төлөвлөж байсан бол эдүгээ энэ тоо хэд дахин өсжээ.
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат хэлэхдээ: “Энэ оны эхний улирлын байдлаар нийслэлд 457 аж ахуйн нэгж байгаагаас 286 нь зочид буудлын чиглэлээр ажиллах зөвшөөрөлтэй” гэлээ.
Гэтэл эдгээр зочид буудлын хэд нь гаднызочид төлөөлөгчдийг “нүүр улайлгалгүй” хүлээн авах боломжтой вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. АСЕМ-ийн чуулганд оролцохоор дэхийн өнцөг булан бүрээс 4000 гаруй зочид төлөөгч ирнэ. Эдгээр зочдыг хүлээн авч байрлуулах асуудал зохион байгуулагчдын хувьд хүндхэн асуудлын нэг болж байгаа гэнэ. Манай зочид буудлуудын хувьдихэнх нь олон улсын стандарт шаардлагыг хангаж чадахгүй байгаа ньтөр засгийнхны санааг зовоож байгаа бололтой. Арга ядахдаа Засгийн газраас Зочид буудлуудад бага хүүтэй зээл олгохоор болж, нийтдээ 197 тэрбум төгрөгийг Зочид буудлуудыг тохижуулахад зарцуулахаар болжээ. Түүнчлэн энэхүү зээл олгох төслийн хүрээнд Зочид буудлын ажилчдыг вакуумжуулсан сургалтад хамруулах, гадаад улс орноос алдар нэртэй тогооч, менежерүүдийг урьж зочид буудлын салбарынханд номын дуу сонсгох ажлуудыг хэрэгжүүлэхээр болж байгаа гэнэ. Мөн Зочид буудлуудадхамгийн ихдээ 30 тэрбум төгрөгийн зээлийг 9 хүртэлх хувийн хүүтэйгээр 3-5 жилийн хугацаатай олгоно гэж урьдчилан тооцсонажээ.
Үүнийг сонсоод өөрийн эрхгүй бид тийм их баян улс бил үү гэж бодоход хүрлээ. Улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед хэдэн хоног гадныхан ирээд буцахын төлөө 197 тэрбум төгрөг зарцуулахнь зөв үү. Дээр нь Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат гэдэг хүнд дангаар нь эласуудлыг хариуцуулаххир оновчтой вэ?
Магадгүй жил гаруй хугацааны дараа АСЕМ-ийн чуулган болоход их хэмжээний зардал гаргасан атлаа хийж бүтээсэн зүйлгүй болох бий гэдгээс энэ салбарын хүмүүс эмзэглэж байна.
Ц.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ