Таван сартай хүүхдээ хөнөөхийг завдсан аавд эрүү үүсгэлээ
Насанд хүрээгүй хүүхдийн эрх зөрчигдсөн хэд хэдэн хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тухайлбал, таван настай И-г төрсөн эцэг Д нь зодож танхайрч биед нь гэмтэл учруулсан. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 181-р зүйл буюу танхайрах, гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг хэрэглэж бусдын бие мах бодид гэмтэл учруулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн, БЗДЦ-ийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Мөн таван сартай хүүхдийг эцэг нь хадаастай модоор цохиж биед гэмтэл учруулсан. Уг хэрэг нь бусдын бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж алахыг завдсан хэмээн Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2-т зааснаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Түүнчлэн Хөвсгөл аймагт 15 настай хүүхдийн эрхийг зөрчиж хууль бусаар хорьж тарчлаан зовоосон гэмт хэрэгт эгч дүү Д нарт Эрүүгийн хуулийн 100-р зүйлд зааснаар тарчлаах, 109-р зүйлийн 109.2.3-т хүнийг хууль бусаар хорих гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ