Тамхины ишнээс гал гарчээ гэв
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хороололын орон сууцны байранд гал гарч оршин суугч иргэдэд их хэмжээний хохирол учирсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хйигдэж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар дөрөвдүгээр давхрын айлын тагтан дээр байсан их хэмжээний хураалгатай бараа руу тамхины галтай иш хаясанаас гарсан байж болзошгүй хэмээн дүгнэжээ. Мөн гал уг давхраас эхлэж гарсан болохыг тогтоосон ба орон сууцны барилгын дулаалгын хөөсөнцөр хавтан нь гал тэсвэргүйгалыг тэтгэх материалаар хийгдсэний улмаас гал тархах эхлэл болсон байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ