Илүүдэл жинтэй гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохион байгуулагджээ

Парагвай улсад жил бүр зохион байгуулагддаг “Махлаг Мисс” шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Асунсион хотод зохиогдсон байна. Уг тэмцээнд оролцох бүсгүйчүүдийн биеийн жин болон харьцааг зохион байгуулагчид тусгайлан тодорхойлдог ба оролцогч бүсгүйчүүд 70-130кг байх шаардлагатай байдаг аж.

Махлаг эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдлыг энэ арга хэмжээгээр дамжуулан зогсоохыг хүсч байгаагаа оролцогчид нь хэлсээр ирсэн юм.“Мисс Гордита” гэдэг нь “Махлаг мисс” гэсэн утгатай үг бөгөөд 2015 оны махлаг миссийн нэр тодорсон байна. Ракель Гименез гэх 24 настай химийн инженерийн сургуулийн оюутан “мяраалаг мисс”-ээр тодорчээ.

Үргэлжлэлийг эндээс ...

Эх сурвалж: Photonews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ