Лениний музейн хэрэгт 26 хүнийг гэрчээр байцааж байна
Мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст Лениний музейн үзмэрүүд болон бүртгэлийн ерөнхий дэвтэр алга болсон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 150-р зүйл 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн УМБГ-т шалгаж байна.
Энэ хэрэгт тухайн үед музейд ажиллаж байсан 26 хүнийг гэрчээр татан байцааж музейн үзмэрүүд нь гар бичмэл,захидалхэлсэн үг зэргийн хуулбарууд ном зохиол зэрэг үзмэрүүдээс бүрдэж байснаас гадна Үржиний бүтээл болох 10x4 хэмжээтэй зээгт наамал, цээж баримал, бусад барималууд зэрэг үзмэрүүд байсан нь тогтоон шалгаж байна.
Лениний музей үзмэр болон бүртгэлийн ерөнхий дэвтэрийг МАН-ын хэрэг эрхлэх газраас шаардахад мөрдөн байцаалтанд авчирч өгөөгүй, ямар нэгэн тайлбар гаргаагүй байна. Үндэсний төв архиваас Лениний музейтэй холбоотой тайлбар, тайлан зэргийг хуулбарлан авч шалгалт хийж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ