102 настай эр 91 настай сүйт бүсгүйгээ олов
Хүүхдүүд нь тэднийг уйгагүй гуйж, шавдуулсны эцэст тэтгэврийн хоёр хөгшин харилцаагаа албан ёсных болгохоор шийджээ. Ийнхүү Их Британийн иргэд болох 103 настай Жорж Кирби, 91 настай Дорин Лаки нар энэ дэлхийн хамгийн өндөр настай гэрлэгсэд болж мэдэх юм. Ирэх зургаадугаар сард сүйт залуу 103 нас хүрэх үеэр тэд хуримын ёслолоо хийхээр товлосон байна.
Кирби, Лаки хоёр хамтдаа 27 жилийг өнгөрүүлж байгаа аж. Сүйт хархүү энэ оны Гэгээн Валентины баярын өдрөөр дурлалт эмэгтэйдээ гэрлэх саналыг тавьжээ. Мань хүн сүйт бүсгүйнхээ ачаар өөрийн өндөр насыг ер мэдэрдэггүй гэдгээ өгүүлэв. Тэтгэврийн хөгшид долоон хүүхэд, 15 ач зээ, долоон гучтай гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ