“Худалдагдсан бэр” 12 жилийн турш торны цаана хоригдож байна
Хятадын Гуандун тосгоны 50 настай барилгачин эр Ло Цзиньдун гоонь эрийн амьдралдаа цэг тавих цаг болсныг нэг л өдөр мэдэрчээ. Гэхдээ түүнд эхнэр хайж явах цаг зав тун ч байсангүй. Иймээс хялбарыг нь бодож худалдан авахаар шийдсэн гэнэ. Цуглуулсан мөнгөө хүний наймаачдад өгч оронд нь залуухан бүсгүй аваад шуудхан л дэр нэгтгэжээ.
Жилийн дараа тэднийд хүү төрсөн байна. Аз жаргалтай эцэг эхнэрийнхээ саналыг ч асуулгүй хүүдээ өөрийнхөө нэрийг хайрласан байна. Саналыг нь асуух байтугай авгайнхаа нэрийг ч асууж мэдэлгүй өдий хүрсэн юм санж. Эхлээд зүгээр л “эхнэр” гэж нэрлэж байснаа хүүгээ төрснөөс хойш “хүүгийн ээж” гэж нэрийдэх болсон гэнэ.
“Намайг ажилтай байх үед ээж маань түүнийг харгалздаг байлаа. Эхнэр гэрээс огт гардаггүй учир түүнд нэрний хэрэг ч байгаагүй юм” гэж нөхөр тайлбарлаж байна.
Эх сурвалж: Viva.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ