Батаарын хэрэгт Ё.Отгонбаяр нарыг шалгаж эхэллээ
Америкийн нэгдсэн улсад дуудлага худалдаагаар зарах гэж байсан үлэг гүрвэлийн яс нь Өмнөговь аймгйн Гурван тэс сумын нутаг дэвсгэр, “Нэмэхтийн хөндий” гэх газраас олддог “Тираннозавр батаар” хэмээх төрлийн үлэг гүрвэлийн яс болох нь шинжилгээгээр нотлогдсон. Уг хэргийг хянаад уг үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ.
Хэрэгт Монгол улсын иргэн Ө, Ө, Б, Э, Д, Г, О, И нарын найман хүнийг Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан Монгол улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн гэх хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байна.
Сэжигтэн нар нь үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар малтаж, бусдад нийлүүлдэг байсан ба 1999-2001 онуудадпалентиологийн хайгуулыг хууль бусаар хийх, олдворуудыг худалдсан тохиолдолд орлогыг хувааж авах талаар хууль бус гэрээ байгуулсан болохыг мөрдөн байцаалтаар тогтоожээ.
Энэ хэрэгт АНУ-ын иргэн Эрик Прокопи /Prokopi Eric/, Япон улсад оршин суух АНУ-ын иргэн Холлис Баттс /Hollis Butts/, Их Британ Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэн Крисс Мүүри /Chris Moore/ нар нь холбоотой болохыг тогтоосон.
Хэргийн холбогдогч нар нь Монгол улсад урьд удаа дараа ирж байсан нь Хил Хамгаалах Ерөнхий Газрын лавлагаа, сэжигтэн этгээдүүдийн гэрт хийсэн нэгжлэгийн явцад хураан авсан Т, Ө, О нарын хамт үлэг гүрвэлийн олдворт газруудаар явсан, хууль бусаар малтлага хийсэн зэрэг гэрэл зургууд, захидал, худалдах үлэг гүрвэлийн ясыг хэрхэн тээвэрлэх замын маршрутыг дурьдсан гадаадын иргэдтэй харилцсан цахим шуудан, СД дээр хуулбарласан үлэг гүрвэлийн цэвэрлэгээ хийгээгүй чулуужсан яс, хэлхээ ясны зураг зэрэг нотлох баримтуудаар дээрх этгээдүүд нь Монгол улсын Түүх, соёлын үнэт өв болох палеонтологийн олдворуудыг хууль бусаар малтан улмаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж гадаад улсын иргэдэд худалдаалж байсан нь тогтоогдоод байна.
Монгол улсын хилээр хууль бусаар соёлын өв дурсгал, үнэт олдворын зүйл удаа дараа /овор их хэмжээ ихтэй/ гарсан байхад хуулийн дагуу хяналт тавьж ажиллах ёстой тэр үеийн БСШУЯ, ГЕГ, ХХЕГ-ын удирдлага, холбогдох албан тушаалтнууд албан тушаалдаа хайнга хандсан байх тул Эрүүгийн хуульд заасны дагуу мөрдөн шалгахаар болсон байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ