“Сансар Кабель” ХХК зөрчлөө арилгажээ

“Сансар Кабел”-ийн телевиз нь хэрэглэгчээс үйлчилгээний хөлсийг бэлэн мөнгөөр нэхэж, шилжүүлгээр хийх гэсэн хэрэглэгчдийг гэр орноор нь явж үйлчилгээгээ хаана хэмээн дарамталсан, хэрэглэгчтэй хийх гэрээнд туйлын хариуцлагагүй хандсан. Мөн үйлчилгээ үзүүлэх хариуцлагын талаар гэрээнд зааж өгөхгүй байх, хэрэглэгчийн гомдол саналыг хүлээн авах утас нь залгагдахгүй, утсаа авлаа гэхэд гомдол барагдуулдаггүй, аналог системийнх нь дамжуулах чанар туйлын дорой бөгөөд сайжруулахыг хүсэхэд илүү үнэтэй үйлчилгээг шахаж байна гэсэн гомдол ШӨХТГ-т ирснээр энэхүү өргөдөл гомдлыг богино хугацаанд барагдуулах үүрэг өгсөн билээ. Улмаар “Сансар Кабель” ХХК нь уг шаардлагыг хүлээн авч уг иргэний кабелийн телевизийн сарын үйлчилгээний хураамжийг банкны дансаар төлүүлэх, хэрэглэгчийн дуудлагыг шуурхай хүлээн авах зорилгоор лавлах үйлчилгээний операторийг 09-20 цагийн хооронд ажилуулж байгаа юм байна. Мөн тус телевиз нь аналоги, тоон гэсэн хоёр системээр хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ирэх 2014 онд Монгол улс тоон системд шилжихтэй холбогдон техник, технологийн шинэчлэл хийж байгаа, мөн кабелийн телевизийн гаралтын техникийн үзлэг хийхэд сигналын төвшинг шалгаж үзэхэд хэвийн байсан хэмээн гомдлыг барагдуулсан тухайгаа албан ёсоор ШӨХТГ-т мэдэгджээ.
Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин