Ойр дотны хүнийх нь үнэртэй ус үйлдвэрлэнэ
Катя Апалатеги хэмээх франц эмэгтэй ойр дотныхоо хүний үнэртэй ус бүтээхээр зориг шулууджээ.Үнэр хүний оюун санаанд далдлагдсан олон дурсамжийг сэргээдэг нь илэрхий үзэгдэл юм. Катя Апалатеги бүсгүй энэ үзэгдлийг ашиглан ойр дотныхоо хүмүүсийн үнэрийг үнэртэй усанд хадгалах санаа дэвшүүлж, Гаврын их сургуулийн судлаачидтай хамтарсан байна. Эцэг нь нас барсны дараа бүсгүй санаагаа хэрэгжүүлэхийн тулд хүний үнэрийг ялгаж авах талаар ажиллаж байсан тэдгээр судлаачтай нэгдсэн аж. Судлаачид үнэрийг хэрхэн ялгаж авдгаа тайлбарлаагүй ч тухайн хүний хувцас байхад л хангалттай гэдгийг өгүүлжээ.
Эх сурвалж: Top.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ