Үнэгүй алт өгөх автобус
Хятад улсад алтаар хийсэн том хэмжээний автобус бүтээжээ. Энэхүү автобусыг Хятадын эрдэнийн чулууны компани болох SJONO бүтээсэн ба өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Хятадын Жинан хотын Шаньдун мужид анх удаа танилцуулсан байна.
Автобусны гадна тал нь алтаар хучигдсан ба дотор талыг ч мөн адил алтаар чимэглэсэн ажээ. Уг автобус үнэ 5 сая юанийн (1,584,000,000₮) үнэтэй байна.
Автобусны дотор талд алтаар хийсэн саваа ба бөгжийг нуусан бөгөөд хэрвээ автобусанд суусан хүн тэднийг олвол урамшуулал болгон авах ажээ.
Эх сурвалж: Тop.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ