Гадаад валютаар худалдаа хийхгүй байхыг анхаарууллаа
ШӨХТГ-т зарим аж ахуйн нэгж байгууллагууд бараа үйлчилгээнийхээ үнэ тарифыг гадаад валютаар тогтоож худалдаалж байгаа талаар хэрэглэгчдээс гомдол иржээ. Мэдээллийн дагуу шалгалт хийхэд зарим компани бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ тарифыг гадаад валютаар тогтоосон, худалдсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет сайтаар сурталчилсан нь тогтоогдсон байна. Энэ нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Зар сурталчилгааны тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл юм.
Иймээс “Бараа ажил үйлчилгээнийхээ үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоо гүйцэтгэх” хуулийн шаардлагыг хангаж ажиллахыг аж ахуй эрхлэгч нэгжүүддээ анхааруулж буйгаа ШӨХТГ-аас мэдэгдлээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ