Г.Эрхэмбаяр жюү-жицү бөхийн дэлхийн аварга болжээ

Мэргэжлийн Жюү-жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу-Дабигийн "IPIC Arena"-д энэ сарын 20-25-нд болж өнгөрлөө.

Тэмцээнд манай улсаас 11 тамирчин хүч үзсэн бөгөөд үндэсний бөхийн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын начин Б.Сугаржаргал нарын бөхчүүд багтсан билээ.

Тэгвэл Г.Эрхэмбаяр аварга, Д.Азжаргал арслан нар "Мастерс" ангиллын +95 кг-д, Б.Сугаржаргал начин хөх бүсний+95 кг-д хүч үзэж бүгд алтан медаль хүртсэн байна. Манай улсаас урилгаар явсан 11 тамирчин зургаан алт, нэг хүрэл медаль хүртжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ