Сайхан төрснөөсөө болоод ажлаа хийж чадахгүй байна

Миний гадаад төрх ер нь гайгүй учир, ажлаа зүгээр хийгээд явах аргагүй болж байна гэж 33 настай британи бүсгүй Лаура Ферни гомдоллодог ажээ.Өөрийнх нь хэлснээр, Лаурагийн гоолиг бие, сайхан зүс царай хамт ажилладаг эрчүүдийн анхаарлыг байнга татаж, атаархуу эмэгтэйчүүдийн дургүйг хүргэдэг учир, ажлаасаа халагдахад хүрсэн байна.

Байнга бусдын хараанд өртөж байдгаас болоод нэг эрдэм шинжилгээний компанид хийж байсан ажлаа орхиход хүрснийхээ дараа тэр одоо эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаа гэнэ.

“Би залхуу биш, биеэ үнэлэгчч биш. Харин ажил хийх дээр тулахаар миний гадаад төрх надад их төвөг учруулдаг нь үнэн. Тэгээд одоо миний хувьд ажил хийх боломж ерөөс алга юм байна гэж үзсэн. Энэ нь миний буруу биш... Аятайхан харагддаг нь ч миний буруу гэж үү” хэмээн Лаура “Дейли мэйл” сонины сурвалжлагчид хэлжээ.

Хамт ажиллагсад нь түүнийг хүний ёсоор ойлгодоггүй, мэргэжлийн ур чадварыг нь үнэлдэггүй, зүгээр л гадна төрхийг нь анхаардаг нь бүсгүйн урмыг маш их хугалдаг байжээ.

Ажлын ширээн дээр “элдэв бэлэг сэлт” байнга тавьсан байдаг гэж Лаура ярьсан байна. Тэр заримдаа хайш яайшхан харагдаж, нүүр амаа янзлалгүйгээр ажилдаа ирдэг байсан ч, тусыг олоогүй ажээ. “Нүүр амаа будаж янзлалгүйгээр ажилдаа ирэхэд ч, хамт ажилладаг эрчүүд над дээр бас л хүрээд ирнэ.Би үүнийг болиулах гээд огт бараагүй” гэж сайхан бүсгүй ярьжээ.

Лаура анагаах ухаан судалгаа шинжилгээний ажил хийж, докторын зэрэг хамгаалсан байна.Тэгээд 2008 оноос лабораторид ажилд оржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин