Шумуулны "хавх" хийх арга
Зусланд гардаг бас шумуултай "тэмцдэг" улирал эхэлж буй учраас шумуултай тэмцэх хамгийн сайн аргаас ээжүүддээ хүргэж байна.
Хэрэгтэй зүйлс: 1 аяга ус, 1/4 аяга бор сахар, 1 гр исгэгч буюу данбаоли, 1ш 2 литрийн ундааны сав
1. Ундааны савыг дундуур нь хувааж зүснэ
2. Халуун усанд бор сахраа хутгаж уусгаад хөргөнө. Сахартай усаа зүссэн савандаа хийнэ.
3. Исгэгчээ нэмж хийнэ. Хутгаж болохгүй! Ингэснээр нүүрстөрөгчийн давхар исэл үүсч шумуулнуудыг "өөртөө татна"
4. Ундааны савны дээд хэсгийг доош нь харуулж уусмалтай савандаа юүлүүр маягтай тавиад хүсвэл скочоор наагаарай
5. Уг саваа дээд хэсгийг нь нээлттэй үлдээж хар зүйлээр/цаасаар ороогоод өөрсдийнхөө байнга байдаг гэрийнхээ хэсгээс хол тавиарай.
Савтай бэлдмэлээ хоёр 7 хоног тутамд сольж тавина. Заавал бор сахар гэлгүй байгаа сахраа ашиглахад болно, мөн 14 хоног гэлтгүй 7 хоногт нэг солиод байвал илүү хүчтэй
Эх сурвалж : DIY mommies club
СЭТГЭГДЭЛ БИЧИХ