76,000$-ын шагналын сантай тэмцээнд Монголоос 5 тамирчин өрсөлдөнө
АНУ-ын Сан Диего хотод ирэх сарын 2, 3-ны өдөр 76,000$-ын шагналын сантай дэлхийн шилдэг 24 тамирчны дунд явагдах “Extreme Memory Tournament” ой тогтоолтын тэмцээн болох юм. Уг тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны академийн 5 тамирчин, дасгалжуулагч, шүүгчийн хамт өнөөдөр АНУ-ыг зорьж байна.
Багийн бүрэлдэхүүнд:
1) Х.Хатанбаатар (ОУ-ын шүүгч)
2) Б.Баасандорж (Дасгалжуулагч)
3) Ой тогтоолтын Их Мастер С.Цогбадрах (Дэлхийн аваргын алтан медальт, Ой тогтоолтын дэлхийн 3 дээд амжилтын эзэн)
4) Ой тогтоолтын Их Мастер С.Акжол (Дэлхийн аваргын мөнгөн медальт)
5) Т.Мягмарсүрэн (Цээж бодолтын дэлхийн цомын алтан медальт)
6) Э.Энхмөнх (Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга)
7) Т.Энхжин (Ой тогтоолтын ОУ-ын аварга)
Тус тэмцээнд оролцох улс болон тамирчдын тоог тус тусад нь харуулбал:
1) Герман (7 тамирчин)
2) Монгол (5 тамирчин)
3) Швед (3 тамирчин)
4) Англи (3 тамирчин)
5) АНУ (3 тамирчин)
6) Филиппин (2 тамирчин)
7) Норвеги (1 тамирчин)
Тамирчид зоонд хуваагдаж тэмцээн нэгийн эсрэг нэг (head to head) явагдах бөгөөд www.extremememorytournament.com сайтаар онлайн шууд дамжуулна.
Нийт тамирчиддаа амжилт хүсье!
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ