Шадар сайд тушаал гаргажээ

БНХАУ-ын Тяньжин хот дахь далайн усан боомтыг 2015 оны 4-сарын 21-ний өдрөөс эхлэн Тяньжины чөлөөт худалдааны туршилтын боомтын бүс болгож буйтай холбогдуулан тус боомтын бүсэд монгол, хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тушаал гаргасан байна.

Шадар сайдын тушаалд Монгол Улсаас БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай дүүрэгт явуулах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал хариуцсан монголын талын ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсэгт Монгол, Хятадын төр засгийн түвшинд хэлэлцсэн тохиролцсоны дагуу Монгол улс далайд гарах гарцыг баталгаатайболгох, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх, 2 талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, өргөжүүлэх, энэхүү үйл ажиллагаанд төрийн бус байгууллагууд, мэргэжлийн эвсэлд холбоодыг татан оролцуулж ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг болгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ