Галзуугаас болж өдөрт 160 хүн нас бардаг

Галзуу өвчнийг хянах дэлхийн эвсэлд нэгдсэн Олон улсын эмч нарын нийгэмлэг сүүлийн нэг жилийн хугацаанд энэ өвчин дэлхий даяар хэр зэрэг тархсаныг нарийвчлан судлаад энэ аймшигт өвчнөөс болж өдөр бүр ойролцоогоор 160 хүн нас бардаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэдгээр хүмүүс аюулт нянг тээгч нохой юм уу бусад тээвэрлэгчдэд хазуулсан байдаг гэнэ.

Тус эвслийн төлөөлөгчид болон Шотландын Глазго хотын их сургуулийн эрдэмтэн Кэйти Хэмпсоны удирдсан судлаачид нохойд хазуулан галзуугийн нянд нэрвэгдээд эмчлэгдсэн, эс бөгөөс нас барсан хүмүүсийн тооллогыг анх удаагаа хийсэн байна.

Тэдний тооцоолсноор бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд галзуу өвчний улмаас ойролцоогоор 59 мянган хүн нүд аньсан гэнэ. Тэгэхээр энэ өвчний улмаас өдөр бүр дэлхийн 160 хүн үхэж байсан гэсэн үг юм.

Мэдээж, тэдгээрийн дийлэнх нь хөгжиж буй улс, орнуудад, тухайлбал Африкийн төв болон өмнөд хэсэгт амьдарч байв. Хар тив дээр жилийн дотор 20 мянга орчим хүн галзуу өвчний улмаас нас баржээ. Мөн Энэтхэг, БНХАУ-д ч галзуу өвчний тохиолдлууд олон гарсан аж.

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ