Манай боксчид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ

Индонезийн Палембанг хотод болсон боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн өндөрлөлөө. 22 дахь удаагийн Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд манай улсын боксчид хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ.

Эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд спортын мастер Э.Цэндбаатар, 64 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг нар алтан медалиар энгэрээ мялаасан бол олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, М.Нандинцэцэг мөнгө, Г.Ган-Эрдэнэ, О.Сувд- Эрдэнэ, Б.Түвшинбат нар хүрэл медалийн тавцанд тус тус зогсчээ.

Энэ нь манай тамирчдын хувьд ирэх наймдугаар сард Тайландын Бангкок хотноо зохиогдох Азийн аварга, аравдугаар сард Катарын Доха хотод болох ДАШТ-д бэлтгэх зорилгоор халуун бүсийн орныг сонгон оролцсон тэмцээн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ