ХУД-ийн 50 жилийн ойд зориулсан “Цомын төлөө” спортын тэмцээн болж байна
Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. ХУД-ийн ЗДТГ, Биеийн тамир спорт хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт дүүргийн аварга шалгаруулах “Цомын төлөө” тэмцээн дүүргийн 50 жилийн ойд зориулагдаж байгаагаараа онцлогтой болж байна.
Тус тэмцээн нь биеийн тамир спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, ажилтан албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилготой бөгөөд ХУД-ийн Засаг даргын дэргэдэх 20 хэлтэс албадын эрэгтэй, эмэгтэй 40 багийн нийт 680 тамирчид 6 бүсэд хуваагдан ширээний теннис, шатар, даам, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын 5 төрлөөр өрсөлдөх юм. Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж Засаг даргын орлогч Д.Анхбаяр үг хэлж нийт баг тамирчдад спортын өндөр амжилтийг хүсэж тэмцээнийг нээлээ. “Цомын төлөө” спортын аварга шалгаруулах тэмцээнд ХУД ЗДТГ дарга Д.Бат-Очир, Нийгмийн хөгжлийн хэлсийн дарга Б.Булган, Биеийн тамир спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ, Монголын олимпийн мөнгөн медальт МУГТ н.Дамдин, ХУД-т оршин суудаг Хар сарнай хамтлагийн ахлагчС.Амараа нар оролцлоо.
ХУД-ийн 50 жилийн ойд зориулсан “Цомын төлөө” спортын тэмцээн нь 2015оны 04 дүгээр сарын 24,25,26-ны өдрүүдэд дүүргийн Спорт зааланд үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ