​Нойрсох үед хүүхдийн өсөлт явагдаж байдаг

Нойр хүний амьдралын хугацааны нэгээхэн хэсэг бөгөөд эрүүл байх бас нэг нөхцлийг нойр өгдөг. Хүн унтаж байхдаа өсдөг учраас нялх хүүхэд дундажаар 12 цаг унтдаг. Хүүхэд бага унтах тусам өсөлт удаан явагддаг. Харин насанд хүрсэн хүн хоногт 6-9 цаг унтах естой.

Нойр бол хүний бие организмыг амраагч юм. Унтаж байхад бидний булчин бараг ажиллахгүй. тиймээс хөдөлгөөнийг зохицуулдаг тархины хэсэг бас амардаг. Хүн өвчилбөл урьдынхаасаа их унтах нь бий. Энэ нь бие организм илүү удаан амарч, өвчинтэй тэмцэх хүч чадалаа олж авдаг сайн талтай. Бид унтаж байхдаа удаан амьсгалж, зүрх удаан цохилно. Энэ нь бас уушиг, зүрх амарч байна гэсэн үг. Хүн нойрондоо олон удаа эргэж хөдөлнө. Энэ нь биеийн бүх хэсгийг жигд амраахад тусалдаг байна.


Эх сурвалж: segsgermaa.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ