Москвагийн оюутны байранд гал гарч, 20 гадаад оюутан түлэгджээ

РИА "Новости"-д Москвагийн Эрүүл мэндийн газрын хэвлэлийн албаны ажилтан дараах мэдээллийг өгчээ. Тодруулбал, өчигдөр ОХУ-ын Анагаах ухааны их сургуулийн дотуур байранд гал гарч, 20 гаруй гадаад оюутан гэмтэж, бэртсэн аж.

Оюутнуудад яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн ч заримынх нь бие тааруу байгаа гэж тэрбээр мэдээлсэн байна. Одоогоор түймрийн улмаас 43 хүн гэмтэж, бэртсэн гэх ерөнхий тоо байгаа юм.

Эх сурвалж: Mnb.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ