Дуучин Бейонсе жирэмсэн биш
Дуучин Бейонсе хэзээ ч тоглолтоо цуцалж байгаагүй бөгөөд Бельги улсад болох байсан тоглолтоо хойшлуулахаас өөр аргагүй болжээ. Тэрбээр үүнийхээ төлөө фэнүүдээс уучлалт гуйж, фэйсбүүк хуудастаа гараар бичсэн захидлаа нийтэлж, Бельгийн фэнүүддээ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн байна. Энэ захиандаа“ Миний хүндэт шүтэн бишрэгчдээ, Би амьдралдаа тоглолтоо хойшлуулж байсан удаагүй, надад ийм шийдвэр гаргахад хүнд байна. Би удахгүй тоглолтоо хийнэ гэдгээ амлаж байна” гэжээ.Түүнийг шингэний дутагдал, ядаргаанд орсон учраас тоглолтоо хойшуулахыг эмч нь сануулжээ. Поп од маань Европоор аялан тоглох хуваарьтай байгаа юм. Тэрээр одоо тоглолтоо үргэжлүүлэн тавихаар бэлтгэж байна. Гэхдээ түүний бцяхан охин Blue Ivy нь удахгүй дүүтэй болох гэж байгаа тухай мэдээлэл нь худал гэнэ. Тэрээр "Good Morning America" шоунд ярилцлага өгөхдөө олон хүүхэдтэй болохыг хүсдэг гэж хэлсэн нь ийм мэдээлэл тархахад хүрчээ. Европ дахь аялан тоглолт нь ирэх сарын 1-нээс Лондонд үргэлжилж, дараа нь28-нд Хойд Америкт тоглох гэнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ