Дахин нэг элчин сайд шалгагдаж эхэллээ

Европын холбооны гишүүн нэгэн улсад Монгол Улсаас суугаа Элчин сайдын алба хашиж буй эрхмийг мөнгө угаасан хэргээр шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, тэрээр Монгол Улсын дөрвөн төрийн өндөр албан тушаалтантай хамтран мөнгө угаасан байж болзошгүй байна.

Тиймээс Европын тухайн улс нь манай элчинд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд албадан саатуулах гэхэд дипломат эрх мэдэл нь саад болж байгаа гэнэ. Одоогоор Европын аль оронд Монголыг төлөөлөн суугаа элчин сайд болохыг нууцалж байгаа аж. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин