Занабазарын музейн ажилчид “галзуурчихаж”
Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн ажилчдын хошин попури бичлэг youtube-д тавигдаснаар олны дургүйцлийг төрүүлээд байна. Монгол түмний үе үеийн бахархалт хүмүн Занабазарын амьд сэрүүн ахуйдаа урласан 50 орчим бүтээл уг музейд хадгалагдаж байдаг.
Оюуны өндөр мэдрэмж, гүн бясалгалын үр шимээр урлагдан гарсан уг бүтээлүүдийг дэлхий дахинаа ганцхан Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд л үзэх боломжтой. Гэтэл музейн ажилчид зарим ховор үзмэрийг өмсөж зүүх, урлалуудыг дуурайх зэргээр үзвэрийн танхимд ёс бусаар аашилж, хошигносон нь зохимжгүй үйлдэл болсон талаар олон нийт Занабазарын музейн ажилчид “галзуурчихаж” хэмээн дургүйцлээ илэрхийлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ