Туул голд амарч байсан иргэдийг дээрэмджээ
Туул голын эрэг дээр амарч байсан залуусыг үл таних бүлэг этгээд дээрэмдсэн хэрэг гарчээ. Өнгөрсөн амралтын өдөр хохирогч А, М нар авто машинтайгаа Туул голын эрэг дээр очиж, унтаж байтал үл таних гурван этгээд халдсан байна. Өнгөрсөн амралтын өдөр хохирогч А, М нар авто машинтайгаа Туул голын эрэг дээр очиж, унтаж байтал үл таних гурван этгээд халдсан байна. Тэд хар бараан өнгийн хувцастай 20- 25 орчим насныхан байсан талаар хохирогч мэдүүлжээ. Танхай этгээдүүд А болон М рүү дайран зодож, машиных нь цонхыг хагалж айлган сүрдүүлсэн аж. Гэмт этгээдүүд хоригчдоос гар утас хоёр ширхэг,нөүтбук, проектор, 650.000 төгрөгийнх нь хамт дээрэмджээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ