”Босоо Хөх Монгол”-ын гишүүд хятадуудыг шантаажилж, мөнгө нэхжээ

Энэ сарын 21-ны өдөр буюу уржигдар “Босоо Хөх Монгол” хөдөлгөөнийхөн бусдыг шантаажилж, мөнгө нэхсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Налайх дүүрэгт байрлах тоосгоны үйлдвэр, барилга зэргүүдэд ажилладаг хятад ажилчдыг дарамталж мөнгө нэхсэн байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, хэргийг “Босоо Хөх Монгол” хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Х.Алтанзаяа, Б.Булганбаяр нар үйлджээ. Тиймээс тэднийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдыг шантаажилж, мөнгө нэхсэн хэргээр түр саатуулаад байгаа аж. Мөн тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ