Аж ахуй нэгжүүдийн 35 хувь нь цахимаар татвараа төлдөг
“Цахим татвар ба эдийн засгийн хэмнэлт” уулзалт ярилцлага өнөөдөр 11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд болно. Татварын ерөнхий газар нь 2012 оны зургаадугаар сараас тоон гарын үсэг нэвтрүүлж, ААН-ийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Суутгалын тайланг цахимаар тушаах боломжтой болгосон. Ингэснээр татвар төлөгчид, бизнес эрхлэгчид өнөөдрийг хүртэл татварыг цаасаар тушаахтай холбоотой гардаг үйл ажиллагаатай холбоотой ойролцоогоор 4.4 тэрбум төгрөгийг бизнес эрхлэгчид хэмнэсэн байна. Ийм байтал ААН-үүдийн зөвхөн 35% нь цахим хэлбэрээр буюу интернэт, гар утсаараа татвараа төлж байгаа нь хангалтгүй байна.
-Цахимаар татвар төлөх хэнд, ямар ашигтай вэ?
-Татвар төлөгчдөд үзүүлэх чанартай, шуурхай үйлчилгээ ямар түвшинд байх ёстой
-Цаашдаа татвар төлөлтийг хялбарчлах талаар авч хэрэгжүүлэх ажил зэрэг сэдвээр ярилцах юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ