Дэлхийн цомын аварга болсон О.Гүндэгмаад хүндэтгэл үзүүллээ

БНСУ-ын Чанвон хотод явагдсан "Дэлхийн цом"-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 70 буудагчаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хятадын тамирчныг ялж Дэлхийн цомын аварга болсон. Ингэснээр тэрбээр Монголын тамирчдаас "Рио-2016" олимпийн наадамд оролцох анхны эрхийг албан ёсоор авсан юм. Өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба МУГТ О.Гүндэгмаа болон түүний дасгалжуулагч Л.Ундралбат нарыг хүлээн авч, уулзлаа. Уулзалтын үеэр МУГТ О.Гүндэгмаа буудлагын тамирчидад тулгамдаж байгаа зарим асуудлыг салбарын сайддаа уламжилж арга хэмжээ авч өгөхийг хүссэнюм.

Тамирчдын хувьд бэлтгэл сургуулилалт хийхэд сумны хангалт хамгийн гол асуудал тул олимпийн бэлтгэл хангах сумны хүрэлцээг бүрэн шийдвэрлэж өгөхийг хүсссэн. Түүнчлэн тэрбээр БНСУ-ын Чанвон хотод явагдсан "Дэлхийн цом"-ын үеэр түүний буу хоёр удаа гацаж оноо хасуулахад хүрсэн. Энэ нь сумаа зориулалтын бус чийгтэй орчинд хадгалж байгаагаас үүдэлтэй байж болзошгүй тул зориулалтын орчин нөхцөлд сумаа хадгалах боломжийг бүрдүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байгааг дуулгасан юм. Мөн шинэ бууны хангалтын асуудлыг ч хөндлөө. Гэхдээ үүнийг нэн яаралтай шийдвэрлэж өгвөл эртнээс буундаа дасаж, бэлтгэл сургуулилтаа базаах нь чухал болохыг онцлов.

Энэ үер Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба спортын бүхий л төрлөөр олимпийн эрх авч байгаа тамирчдад тулгамдаж буй асуудал бүрийг анхааралдаа авч Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх талаар анхаарч ажиллахаа илэрхийллээ.

alt

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ