Хачигнаас ангижрах гээд машинаа шатаав

Хачигнаас ангижрах гээд Нью-Йоркийн нэгэн оршин суугч өөрийн машиныг санаандгүй шатааж орхижээ. Нэгэн танилынхаа зөвлөснөөр 44 настай Скотт Кемери машиныхаа салоныг архин далайд “живүүлсэн” байна. Архины үнэрийг аваад хортон шавьжнууд дайждаг гэж тэр танил нь түүнд хэлжээ.

Гэвч сайн эр архи цацсан машин дотроо орж суугаад тамхилахаар шийдсэн аж. Гэтэл тээврийн хэрэгсэл нь галд авалцсан гэнэ.

Кемери машинаасаа гарч дөнгөсөн ч хөнгөн түлэгдэлт амсчээ. Түүнийг нисдэг тэргээр түлэгдэлтийн төвд хүргэсэн байна.

Хэрэг явдал Лонг-Айлэнд дүүргийн King Kullen худалдааны төвийн дэргэдэх машины зогсоол дээр болсон аж. Сайн эр тэндээс орж их хэмжээний архи худалдаж авсан гэнэ. Флорида мужаас түрээсээр авч унасан түүний машинаас гадна зэргэлдээ зогсож байсан өөр хоёр тээврийн хэрэгсэл бүрэн шатжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ