Төрөхийн өмнө нөхөртөө хаягдсан жирэмсэн бүсгүйд сюрприз барьжээ

Австралийн жирэмсэн бүсгүйн энэ түүх ихээхэн гунигтай эхэлжээ. Түүнийг Аманда гэдэг бөгөөд анхны хүүхдээ 36 дахь долоо хоногтоо тээж байгаа аж.

Аманда болон түүний нөхөр хүүхэдтэй болохоор гурван жил гаруй хугацаанд ихээхэн хичээцгээсэн бөгөөд эцэст нь, Аманда жирэмсэн болон бөөн баяр болж, тэд байшин худалдаж аван нүүж орсон байна. Тухайн үед эдний гэр бүлийн өмнө аз жаргалтай гэрэлт ирээдүй дурайж байсан гэж болохоор. Гэвч удалгүй огтхон ч төсөөлж байгаагүй зүйл тохиолдон, Амандагийн амьдралыг орвонгоор нь эргүүлээд хаячихжээ.

Одоогоос нэг сарын өмнө нөхөр нь гэнэт түүнийг орхиж явахаар шийдсэн байна. Ингээд хэзээ язаагүй төрөх дөхөж буй бүсгүй хоосон том байрандаа юу ч үгүй шахуу үлджээ.

Азаар, түүний энэхүү өрөвдөлтэй байдлын талаар хүмүүс олж мэдсэн аж. Ингээд Амандаг Сидней дэх хамгийн алдартай нэгэн радиостанцын нэвтрүүлэгт урин оролцуулжээ. Түүнийг яах гэж энэ нэвтрүүлэгт урьсныг бүсгүй огтхон ч гадарлахгүй байсан бөгөөд харин нэвтрүүлгийн үеэр өөрийн гэр орноо бичлэг дээрээс хараад баярласандаа үнэхээр шооконд орсон байна.

Эхлээд тэр, ахуйн хэрэглээний тоног төхөөрөмжүүдийг олж харав.

Үргэлжлэлийг эндээс ...

Эх сурвалж: Mmnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ