Туялзуур сэлмийн УАШТ амралтын өдрүүдэд болно
Монголын туялзуур сэлэмний холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах /УАШ/ эрэгтэйчүүдийн гурав, эмэгтэйчүүдийн хоёр дахь удаагийн тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 18-19-д болох гэж байна.
МХБХ-ны Футзалын ордонд болох тус тэмцээнд 120 орчим тамирчин зөвхөн хүнд сэлмийн төрлөөр өрсөлдөх ажээ. Ангилал тус бүрийн аваргууд ирэх зургадугаар сарын 25-31-нд Сингапурт болох Азийн аварга шалгаруулах тэмцээн, долдугаар сард БНСУ-ын Кванжу хотноо болох дэлхийн оюутны Универсиад их наадам, ОХУ-ын Москвад болох насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх эрхийг авах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ