Хурхирдаг хүмүүсийн ой тогтоолт мууддаг
АНУ-ын Нью-Иорк хотын “Мэдрэл Судлалын Төв”-ийн хийсэнсудалгаагаар чанга хурхирдаг хүмүүс нас ахихын хэрээр ой санамж, сэтгэн бодох чадвар мууддагийг тогтоожээ. Хэдийгээр хурхирахыг эмчилж болох ч “ой санамжаа алддаг болохыг эмчлэх боломжгүй” гэж судалгааг ахалж хийсэн эрдэмтэн Ricardo Osorio хэлжээ.
Судалгаанд 55-90 насны 2500 хүн оролцсоноос хурхирдаг эмэгтэйчүүдийн 26 хувь, эрэгтэйчүүдийн 55 хувь нь ой тогтоолт, сэтгэн бодох чадвар нь муу байгааг илрүүлжээ.
эх сурвалж: hiub.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ