Мэрилин Монрог хөнөөсөн Норман Хожес мэдүүлэг өгч байна
Америкийн Тагнуулын төв газрын офицер асан 78 настай Норман Хожес өөрийгөө холливуудын нэрт жүжигчин Мэрилин Монрогийн амийг хөнөөсөн хэмээн мэдэгджээ.
Тэрбээр мэргэжлийн 5 алуурчнаас бүрдсэн өөрийн багийн хамт 1959- 1972 оны хооронд улс орны аюул учруулах магадлалтай олон хүнийг хөнөөсөн ба АНУ-ын Засгийн газрын тушаалын дагуу 39 хүний аминд хүрсэн гэв.
Хожес 1962 оны наймдугаар сарын 5-ны шөнийн 02.00 цагийн орчимд жүжигчний өрөө рүү нэвтэрч үхлийн тариа тариад, хэд хэдэн нойрсуулах эм дэргэд нь тавиад хэргийн газраас зугтаасан гэнэ. Норман Хожес өөрийн дарга, хошууч Жеймс “Жимми” Хейвортын тушаалаар энэ бүхнийг үйлдсэн гэжээ. Дээрх хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлсэн ба Норман одоо Виржиний эмнэлэгт мэдүүлэг өгч байгаа ажээ.
Монрог нойрсуулах эм их хэмжээгээр хэрэглэсний улмаас амиа алдсан хэмээн цагдаагийн газраас мэдээлж, хэргийг хаасан юм байна.
А.Ханд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ