Украины Ерөнхийлөгч асны амиа алдсаныг нууцалж байна
Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович гурван долоо хоногийн өмнө амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” сайтад мэдээлжээ. Уг мэдээллийг ОХУ-ын цагдаагийн ажилтан нэрээ нууцлан байж мэдэгджээ. Өнгөрсөн оны эхээр Януковичийг амиа алдсан хэмээн Орос, Украины хэвлэлүүд мэдээлсэн.
Гэвч энэ мэдээллээс 14 хоногийн дараа тэрээг гэрч ирж аиьд мэнд байгаагаа мэдэгдсэн юм. Түүнийг эх орноо хаяжОрос руу зугтсан гэж нутаг нэгтнүүд нь дургүйцсээр өнөөг хүрч байгаа. Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийн улстөрийн холбоотон байсан найман хүн гурван сарын дотор амиа алдаад байна.
Гурав нь буудуулж, хоёр нь өөрийгөө дүүжилж, нэг нь өндрөөс үсэрсэн. Хамтран ажиллаж байсан нөхөд нь учир битүүлэг амиа хорлосон байдалтай хорвоогоос явсан нь түүнд амар байгаагүй нь тодорхой. Төрсөн хүү нь саяхан Байгаль нуурт осолдож амиа алдсан нь тохиолдол биш байж ч мэднэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ