Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сард зохиогдоно

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн ирэх сарын 10-15-нд Улаанбаатар хотноо болох гэж байна.

Азийн Волейболын холбооны ивээл доор зохиогдож буй тус тэмцээнд БНХАУ, БНСУ, БНАСАУ, Макао, Монгол, Хонконг, Тайвань, Япон улсуудын баг тамирчид оролцох юм.

Тэмцээний зохион байгуулагчаар Монголын Волейболын Холбоо, Ерөнхий ивээн тэтгэгчээр Витафит групп, Дэмжигч байгууллагагаар Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл мэнд, Спортын Яам тус тус ажиллаж байгаа аж.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ