Ухаалаг троллейбусыг өнөөдрөөс туршиж эхэллээ

Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн ухаалаг системийг эхлээд троллейбусанд суурилуулахаар болсон билээ. Анхны ухаалаг троллейбусыг Хорооллын эцэс, Үйлдвэр комбинатын чиглэлд уржигдраас туршилтаар явуулж эхэлжээ.

Өнөөдөр энэ чиглэлийн 10 троллейбусыг нэмж явуулах юм байна. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” компанийн мэргэжилтэн Ц.Түвшинжаргалаас тодруулахад, “Тоног төхөөрөмжөө суурилуулж байна. Туршилтын троллейбусанд иргэд одоогоор мөнгөө төлж явж байгаа. Эхний ээлжид манай инженер техникийн ажилтнууд картаар үйлчлүүлж, туршиж байна. Ирэх долоо хоногийн сүүлээр хоёр чиглэлийн автобусанд төхөөрөмж суурилуулна” гэв. Ирэх сард карт борлуулах 500 цэг байгуулах бөгөөд иргэд сайн дураараа карт ашиглан үйлчлүүлж болох юм байна. Харин ирэх долдугаар сарын 1-нээс ухаалаг системийг бүх нийтийн тээвэрт албан ёсоор ашиглаж эхлэхээр болжээ.

Эх сурвалж: 24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ