Загвар өмсөгч Б.Билгүтэй Солонгосын “Shiseido”-гийн рекламанд тоглолоо
Олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах “Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдгээр шалгарч байсан Б.Билгүтэй өдгөө Тайландад ажиллаж амьдарч байгаа юм. Бангкокийн их сургуулийг компьютер график, мултимедиа мэргэжлээрээ төгссөн тэрбээр өдгөө Тайландад вэб дизайнер, мультимедиа чиглэлээр ажиллахын зэрэгцээ загвар өмсөж байгаа аж. Тайландын хамгийн том оператор “True” корпорацын сурталчилгаанд тоглохын тулд 60 гаруй эрэгтэй загвар өмсөгч өрсөлдсөнөөс Б.Билгүйтэй ганцаараа шалгарч, “Мерседес Бенз”-ийн загварын шоунд оролцож, нэрт дуучин Намчагийн клипэнд тоглосон гээд түүний талаарх мэдээлэл олон. Харин хамгийн сүүлд тэрбээр “Shiseido”-гийн рекламанд тоглож, загварын долоо хоногуудад амжилттай оролцож байгаа гэнэ. Түүнчлэн “Zalora” хэмээх брэндийн албан ёсны модель болсон бол “FAME MANAGEMENT ASIA” номонд хүртэл бичигдээд амжсан байна. Эх сурвалж http://www.info.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ