Жүдо бөхийн багийн УАШ тэмцээн болж байна

Монголын жүдо бөхийн холбооноос /МЖБХ/ Спортын мастер, нэрт дасгалжуулагч, "Буурал" хэмээх Дамбын Гансүх агсны нэрэмжит багийн Улсын аварга шалгаруулах багийн тэмцээнийг зохион байгуулж байна. Уг тэмцээн өнөөдөр "Алдар" спорт хорооны зааланд нээлтээ хийлээ.

Нэг баг найман хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд эрэгтэйчүүдийн 66, 73, 81, -90, +90, эмэгтэйчүүдийн 52, 57, 63, -70, +70 кг-ын жинд болох аж. Дээрх тэмцээнд олимп, дэлхийн аваргууд тэргүүтэй Монголын шилдэг жүдочид өрсөлдөх аж.

Гурав дахь удаагийн тэмцээнийг МЖБХ, Нийслэлийн уугуул иргэдийн нийгэмлэг, Д.Гансүх агсны гэр бүл, шавь нар хамтран зохион байгуулж буйгаар онцлог юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ