Дуучин Сараад алмаазан бөгж бэлэглэсэн эрхэм хэн байв

МУГЖ Б.Сарантуяа нээлттэй, дүр эсгэдэггүй эмэгтэй. Тэрээр 4-р сарын 20-нд төрсөн өдрөөрөө тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж байна. Тийм ч болохоор ойр ойрхон ярилцлага өгч байгаа биз ээ. Тэрээр ярилцлагадаа хувийнхаа амьдралын талаар нууж хаалгүй хуучилжээ.

Том хүүгийнх нь аав, Голомт банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Л.Болдхуягийн талаар ч дурсамжаа дэлгэсэн байна. Тэдний хайрын романс ид цэцэглэж байхад Л.Болдхуяг Сараад алмазан шигтгээтэй алтан бөгж бэлэглэж байсан гэнэ. Мөн B.C=lOVE гэсэн алтан гинж ч өгч дууч бүсгүйн сэтгэлийг хөдөлгөж байжээ. Тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Саяхан дуучин хатагтай ээмэг, зүүлтээ янзалж суугаад тэр гинжийг олоод хуучны сайхан дурсамж нь санаанд бууснаа хүртэл хуучилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ