36.8 тэрбум иений нэмэлт зээл авна
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгуулага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барихтөслийн нэмэлт зээлийн хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд олголоо.
Нэмэлт зээлийн хэмжээг тогтоох Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ажлын хэсэг 2014 оны 6 болон 12 дугаар саруудад Монгол Улсад ирж ажиллан зээлийн хэмжээг нийт 36.8 тэрбум иен байхаар тогтоосон бөгөөд нэмэлт зээлийн дүнг Япон Улсын Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх шатанд байна.
Нэмэлт зээлийн хөрөнгийн 32.8 тэрбум иенийг нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилд зарцуулах юм. Мөн зээлийн хөрөнгийг нисэх буудлын бүрэн ажиллагаанд шаардлагатай шинээр нэмэгдэж буй барилгын санхүүжилт, машин механизм, тоног төхөөрөмжүүд худалдан авах, зөвлөх үйлчилгээ, магадлашгүй ажлын зардлыг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ