Гэрийн даалгавар хүүхдийн эрүүл мэндэд хортой
Австралийн эрдэмтэд нэгэн судалгааны ажил явуулаад үр дүнд нь гэрийн даалгавар хийх нь тийм ч ач холбогдолтой зүйл биш гэдгийг олж мэджээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, бага ангийн хүүхдүүдэд гэрийн даалгавар өгөх нь ямар ч хэрэггүй зүйл бөгөөд дунд ангийн хүүхдүүдэд тэр нь бага зэрэг нэмэлт мэдлэгийг олгодог болох нь тогтоогдов. Эрдэмтдийн ажигласнаар бол ахлах ангийн сурагчдын ердөө талд нь гэрийн даалгавар хийх явдал үнэхээр сурлагад нь тус болж байсан гэнэ. Бусад нь мэдлэгээ сургууль дээрээ баяжуулж амжиж байсан аж.
Гэхдээ эрдэмтэд зарчмын хувьд гэрийн даалгавар хийх нь ач холбогдолтой гэдгийг үгүйсгэхгүй байгаа юм. Энэ үйл явц сурагчид өөрөө бие даан суралцах чадварыг суулгадаг бөгөөд биеэ даасан байдал, санаачлагатай байдал, өөртөө итгэх итгэл, хариуцлагатай байдал зэрэг зан чанаруудыг суулгаж өгдөг байна.
Харин эцэг, эхчүүд хүүхдээ гэрийн даалгавар хий хэмээн шаардаад байвал сурагчид хичээлдээ дургүй болох талтай гэнэ. Эцэг, эхчүүдийн дийлэнх нь ч хүүхдүүдтэйгээ хамт гэрийн даалгавар хийж суухаас илүү өөр зүйлд анхаарч, тэдэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхийг чухалчилдаг болох нь тогтоогджээ.
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ