Багийн ДАШТ-нд 10 улсын баг оролцоно
БНХАУ-ын Ченду хотноо энэ сарын 18-29-ны өдрүүдэд эмэгтэй шатарчдын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох гэж байна. Энэ удаагийн тэмцээнд 10 баг тойргийн журмаар тоглоно. Баг тус бүр үндсэн дөрөв, нэг орлон тоглогчтой байх аж.
Цагийн хяналт 90 минутад 40 нүүдэл хийх бөгөөд нэмэлт 30 минут, нүүдэл бүрт 30 секунд өснө. Тэмцээний дотоод журам ёсоор бүх шатарчдыг нээлт, хаалтын ажилагаанд заавал оролцохыг сануулж, 30 нүүдэл хийсний дараа л өрсөлдөгчдөө тэнцэх санал тавих эрхтэй болох гэнэ.
Тэмцээнд ОХУ, Украин, БНХАУ, Гүрж, Энэтхэг, Польш, Армен, АНУ, Казахстан, Египетийн баг тамирчид оролцох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ