Амьсгалын тестээр ходоодны хавдрыг оношлох боломжтой

Британийн эрдэмтэд өвчтөний ходоодны хавдрыг амьсгалын тестээр оношлож болох технологийг санал болгожээ. Энэ нь үр дүнгээ өгснөөр олон мянган хүний амь насыг аврах боломж бүрдэнэ хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм.

Уг технологийг Израилийн эрдэмтэд хөгжүүлж байгаа бөгөөд амьсгал гаргахад үүсэх органик нэгдлүүдийн түвшингийн маш өчүүхэн өөрчлөлтийг мэдэрч хавдрыг оношлох зарчмаар уг технологи ажиллах юм. Шинэ технологи турших ажиллагаанд ходоодны хавдартай болон хавдрын эс илэрсэн сайн дурын 400 өвчтөн оролцож байгаа ажээ. Британид жил бүр 7300 хүн ходоодны хавдраар өвчилдөг байна.

Эх сурвалж: mass.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ