Иран гоо үзэсгэлэн /фото/

Махлагха Жабери нь Ираны Тегеранд 1989 оны зургаадугаар сарын 17-нд төржээ. Тэрээр одоо Калифорнийн Сан – Диегодамьдардаг иран загвар өмсөгч бөгөөд үзэсгэлэнтэй,өвөрмөц царайгаараа алдаршин, Инстаграммын од болж чаджээ. Түүний Инстаграмм аккаунт 876 мянган дагагчтай бөгөөд америк нэрийг нь Айша Юник гэдэг аж.

Тэрээр “Би бол залуухан, баясгалантай эмэгтэй.Би хайр дурлал, гэрлэлт, үерхлийн харилцаанд итгэдэггүй,зөвхөн найз нөхдийн харилцаанд л итгэдэг. Миний амьдралын гол зорилго бол өөрийгөө аз жаргалтай байлгах юм. Би шөнийн клуб, элдэв партид очих дургүй, Итгэдэг дотны хэдэн найзтайгаа кино үзэж,кафед юм ярьж суухыг илүүд үздэг. Хүний араар хүн муулж явдаг хүмүүсд би үнэхээр дургүй, тиймэрхүү хүмүүсээс шууд зайгаа барьдаг ” хэмээн ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ