МУГЖ Г.Урнаа: Эмээ болох дургүй
Жүжигчин гэр бүлүүдийн ууган хосуудын нэг МУГЖ .Д.Жаргалсайхан, Г Урнаа нар Москва хотын театр кино урлагийн дээд сургуульд сурч байхдаа учирч, улмаар Ромьео Жульттад тоглож хайрын романсаа эхлүүлж байсан түүхтэй.
Урлагийн тогоонд сайхан гэр бүл хэмээн олныхоо хүндлэлийг хүлээсэн тэд үзэгчдийнхээ омогшил, бахдалыг төрүүлсэн олон сайхан дүрийг амилуулсан байдаг. Тэд одоо хэд хэдэн ач зээтэй болоод байгаа. Гэсэн ч Урнаа жүжигчин маань хүмүүс эмээ болмогцоо эмээ төрхөндөө орчихдог, гэтэл би тийм байхыг хүсдэггүй, ач зээ нартаа ч “маам”гэж дуудаарай гэж хэлдэг.
Тиймдээ ч сэтгэл дотроо наснаасаа 10 насаар залуу яваа гэж өөрийгөө хөглөдөг гэсэн шүү. Дашрамд дурьдахад түүний хань Хасар хэмээгддэг МУГЖ Жаргалсайхан жил бүрийн шинэ жилээр айл гэрт уригдаж хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг. Тэгвэл эдний гэрбүл ч эмзэг давхаргын болон онц сурдаг 150 хүүхдэд бэлэг өгч буян хийдэг аж.
Urlag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ