Хуурамчаар 10 удаа гэрлэжээ
Манхэттены оршин суугч эмэгтэйг 10 эртэй гэрлэж, одоогоор хэнээс нь ч салаагүй гэдэг зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Тэрбээр сүүлийн 11 жилийн дотор 10 нөхөрт гарсан байна. 39 настай Лиана Барриентос хуурамч бичиг баримт ашиглан гэрлэлтээ бүртгүүлсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Хэрвээ түүнийг дээрх зүйл ангиар шийтгэвэл доод тал нь дөрвөн жил хоригдох ял авч магадгүй байна.
Барриентос 2010 оны гуравдугаар сард ээлжит удаагаа гэрлэлтээ батлуулахад нь түүнийг шалгаж эхэлжээ. Хэдийгээр эмэгтэй энэ бол өөрийнх нь цорын ганц сүүлчийн нөхөр хэмээн мэдэгдсэн ч цагдаа нар түүнд дахиад есөн гэрлэлтийн гэрчилгээ байсныг олж илрүүлжээ. Ингэхдээ тэдний зургаа нь 2002 оноос өмнө ердөө зургаан сарын дотор бүртгүүлсэн байсан бөгөөд анхны гэрлэлтээ тэрбээр 1999 онд батлуулж байжээ. Одоогоор цагдаа нар сайх эмэгтэйд яагаад ийм олон нөхөр хэрэгтэй болсны учрыг олоогүй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ